"Алтан бургас"-ыг тохижуулжээ

2014 оны 7 сарын 29

Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг/УТХГН/-ийн хамгаалалтын захиргааны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ТХГН-ийн биологийн олон янз байдлын амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хан Хөхийн нурууны БЦГ-т хамаарах байгалийн үзэсгэлэнт Алтан бургасыг тохижуулж, гадаад, дотоодын амрагч, жуулчдыг байгалийн сайханд амрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэлээ.
Тохижилтын ажлын хүрээнд хаяг, тэмдэгжүүлэлт, мэдээллийн самбар, сүүдрэвч, хашаа, хаалт, машины зогсоол, гал түлэх цэг, амарч тухлах сандал, хогийн сав зэргийг хийж байрлуулсан. Хан Хөхийн нуруунд байрлах алтан шаргал өнгөтэй хэсэгхэн бургасан (улиангар) төгөл бий. Үүнийг эрт дээр үеэс “Алтан бургас” гэж нэрлэж ирсэн. Энэхүү алтан бургас нь сэвэлзэх салхинд сонин анир чимээ гаргаж, орчны газар нь нэлдээ шаргалтан туяарч, очсон үзсэн хүний алжаал тайлж, сэтгэл тэнийлгэдэг гайхамшигтай увидастай газар юм. 
Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа нь жил бүр уламжлан болгон тусгай хамгаалалттай газар нутагт аялагч, амрагч, иргэд олноор зорин очдог байгалийн үзэсгэлэнт газруудыг тохижуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэдэг. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд, байгальтай зөв харьцах сэтгэлгээг ард иргэдэд төлөвшүүлэх зорилготой юм. Өнгөрсөн онд Хан Хөхийн нурууны өвөр бэлээс эх авч өмнө зүг урсдаг Чигжийн голын дунд хэсэгт байрлах “Чигжийн рашаан”-ы ойр орчмыг цэвэрлэн хашилт, хаалт хийж тохижуулан, дөрвөн метр модон цоргоор рашааныг урсгадаг болгож, эхийг нь шавхайтуулах, бохирдуулахаас хамгаалж хашаалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6455
0 эможи
keyboard_arrow_up