ОБЕГ: Сураггүй алга болсон 16-22 насны хоёр иргэнийг эрэн ХАЙЖ БАЙНА

админ
2023 оны 3 сарын 16

Сүхбаатар аймаг, Халзан сумын Хатавч багийн Дэмбэрэл гэдэг газар малчин Г /22 настай, эрэгтэй/ гуравдугаар сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон байна.

Тухайн иргэнийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэлч нохой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын 21 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 5 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар иргэн Б /16 настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй/ гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон тул тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн иргэн Б-г гуравдугаар сарын 16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645460
0 эможи

keyboard_arrow_up