Н.Учрал: 13А маягтыг цахимаар авдаг болох ажлыг ХИЙЖ ДУУССАН

админ
2023 оны 3 сарын 16

Эрүүл мэндийн байгууллагын 13А маягтыг цахимаар олгодог болох ажлын явцын талаар салбарын сайд мэдээлэл өгөв.

ЦХХХ-ийн сайд Н.Учрал "Өнгөрсөн хугацаанд ЭМДЕГ, гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран өмнө нь хэрэгжүүлж байсан дата бааз дээр суурилаад 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг манай яам хийж дуусгасан. Хэрэгжүүлэхэд бэлэн.

ЭМ-ийн сайд одоо тушаалдаа өөрчлөлт оруулах ёстой. Хувийн болон төрийн мэдлийн эмнэлгүүд системд холбогдох нь технологийн хувьд нээлттэй болсон. Энэ асуудлыг сайдад тавьсан.

Цахим эрүүл мэнд төсөлтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын цахимжилтыг шийдэх ажлын хэсэг байгуулагдсан. Дэлхийн банкны санхүүжилт зогссонтой холбогдуулаад хувийн хэвшилтэй хамтарч ажиллана" гэлээ.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй 13А маягтыг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Уг маягтыг цахимд шилжүүлэх ажил хийгдэж дууссан байна.

"13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа"-г ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645459
0 эможи

Зочин
2023-03-16 18:42
Хэнд, юунд хэрэгтэй гэж ийм худал мэдээлэл тараана вэ? Дүүргийн эмнэлэг дээр очоод, байдал ямар байгааг нүдээрээ хараач.
keyboard_arrow_up