ТОДРУУЛГА: Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүхэд НАС БАРААГҮЙ
админ
2023 оны 3 сарын 16
Гурван настай хүүг хойд эцэг нь зодож, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргээд зугтсан явдал гуравдугаар сарын 8-ны өдөр болсон. Цахим орчинд тухайн хүүхдийг нас барсан талаар мэдээлэл гарчээ.
Хүүхэд нас бараагүй, эмнэлэгт хүргэгдсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Хүүхдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
ГССҮТ: "Хүүхэд одоо болтол ухаан ороогүй байна. Биеийн байдал хүнд хэвээр, сэхээний тасагт эмчлүүлж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645452
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс