МБА-аас цагдаа, прокурор, шүүхийн хамтрасан баруун бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

админ
2023 оны 3 сарын 15

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын хамтарсан  “БАРУУН БҮС”-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь, тус албаны Дэд, Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга И.Буян-Өлзий, болон албаны зөвлөлийн гишүүд, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын дарга Ө.Танат, тус аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауранбек, Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга Н.Мэндбаяр, тус аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Билэгсайхан, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхтулга, Завхан аймгийн цагдаагийн газрын дарга Н.Отгонжаргал, тус аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал, Увс аймгийн цагдаагийн газрын дарга А.Амарбат, тус аймгийн орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбек, Ховд аймгийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Булганбаатар, тус аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Гантулга, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Туяа нарын удирдах албан тушаалтан, аймгуудын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нарын 88 алба хаагч 22 байршлаас цахимаар оролцлоо.

Arslan.mn

Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагын хамтарсан “Баруун бүс”-ийн зөвлөгөөнөөр Баруун бүсийн гэмт хэргийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Залилах гэмт хэрэг, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үндсэн 7 илтгэл, мэдээллийг байгууллага бүрээс хийж, ажлын үр дүнг тооцон, цаашид хэрэгжүүлэн ажиллах саналуудыг нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645448
0 эможи

keyboard_arrow_up