Үндэсний энгийн “цахим гадаад паспорт“ ОЛГОЖ ЭХЭЛНЭ

2023 оны 3 сарын 15

Arslan.mn

И-паспорт нь энгийн паспорт дээр байдаг паспортын дугаар, нэр, овог, төрсөн он сар өдөр, үндэс угсааны талаарх мэдээллийг багтаасан цахим гадаад паспорт юм.

Энгийн паспортоос ялгаатай нь бичил чип /microprocessor chip/-тэй бөгөөд энэ чипт таны хурууны хээ, зураг, гарын үсэг зэрэг мэдээллүүд хадгалагдсан байдаг.

Цахим гадаад паспорт нь зөвхөн тусгай зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид уншуулан богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой юм.

Энэхүү паспорт хил дээр үүсэх ачааллыг багасгах зориулалттайгаар олон улсад ашиглагдаж эхэлж байгаа гадаад паспортын шинэ хэлбэр юм.

Энгийн цахим паспорт 32 хуудастай. Паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь Гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан зурагнуудтай.

Олон улсад ингэж улсаа сурталчилж мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг жишгээр хийгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645428
0 эможи

keyboard_arrow_up