ФОТО: Эмэгтэй уран бүтээлчдийн “ГОО БЭХИ“ анхдугаар үзэсгэлэн болж байна

2023 оны 3 сарын 14

Arslan.mn

Монголын Урчуудын Эвлэлээс “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Арт галерейд “ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД 2023” үзэсгэлэнг  толилуулж байна.

Жил бүр дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Жендэрийн үндэсний хороотой хамтран “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриатай, “Харилцан хүндэтгэе-2023” үндэсний аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Эмэгтэй уран бүтээлчдийн ГОО БЭХИ уран бичлэгийн АНХДУГААР үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Бичиг соёл галерейд 2023.03.07-ны өдрийн 18:00 цагт нээлтээ хийсэн билээ. 

Тус үзэсгэлэнд 10 эмэгтэй уран бүтээлчийн 20 бүтээлийг дэлгэн тавигдсан бөгөөд  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дэлгэж буй ГОО БЭХИ үзэсгэлэнг бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, эмэгтэй уран бүтээлчдийн оролцоог дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.

Тус үзэсгэлэнд: 

1. “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа,

2. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Г.Жааханхүү,

3. “Хөх бичиг” бичиг соёлын төвийн уран бүтээлч Б.Оюунсайхан,

4. Монгол Улсын Консерваторийн багш Т.Цолмон,

5. Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архивын дотоод ажил хариуцсан ажилтан Ч.Бямбадолгор,

6. Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн журам боловсруулалтын албанд шалгагч инженер М.Долгор

7. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн багш Д.Дуламсүрэн,

8. Томужин алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал,

9. ЕБС-ийн 38-р сургуулийн багш Х.Оюундарь,

10. Их Засаг Мэргэжлийн Сургалтын Үйлдвэрийн Төвийн багш М.Удвалцэцэг нар оролцож байна.

ГОО БЭХИ үзэсгэлэнг 2023.03.07-03.20 хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд хүргэнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645406
0 эможи

keyboard_arrow_up