ОХУ-ын хилээр 185 кг барагшун ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

2023 оны 3 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын иргэн олон улсын Ташаант боомт нэвтрэх үедээ 185 кг барагшун гаргахыг оролдож ОХУ-ын Алтайн хязгаарын гаалийн ажилтнуудад баригджээ. Ажилтнууд хууль бус бараа нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоолоо хэмээн мэдээлсэн бөгөөд монгол иргэний машинд хийсэн үзлэгээр 49 ууттай зүйл илэрснийг шалган үзэхэд барагшун байсан гэлээ. 

Хууль бус бараа нэвтрүүлэхийг оролдсон иргэн ОХУ-д зарж борлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд барагшуныг гаалийн мэдүүлгэдээ дурдаагүй, нууж хил давуулахыг оролдсон байна. ОХУ-ын Гаалийн газраас тус барааг 370 мянган рублийн үнэтэй хэмээн үнэлж хураан авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645401
0 эможи

keyboard_arrow_up