БНХАУ-д зорчих иргэдийн АНХААРАЛД

2023 оны 3 сарын 14

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2023 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдээс 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ (PCR) хийлгэсэн байх шаардлагыг цуцалж, түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн бол зорчихыг зөвшөөрөв. 

Мөн БНХАУ-д зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө wechat-аар QR код уншуулан эсвэл  https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна. 

Ингэснээр Хятад улсад газардсаны хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645391
0 эможи

keyboard_arrow_up