Гэр бүлийн маргаанаас болж гэрээсээ сураггүй алга болсон иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 3 сарын 13

Ховд аймгийн ..... сумын /аймгийн төвөөс  урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т иргэн М, 3 сарын 9-ний өдрийн 07:00 цагийн орчим гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 12-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.

Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн М /43 настай, эрэгтэй, тус сумын харьяат/-г эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 12:10 цагаас 20:30 цаг хүртэл 45 км-ийн тойрогт зохион байгуулж, 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-т “Ямаан -Ус” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645380
0 эможи

keyboard_arrow_up