НОЦТОЙ: Ачааны автомашин зоогийн газар мөргөж 3 хүн АМИА АЛДЖЭЭ

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн ....  сум гурван замын уулзвар гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 2 км/-т том оврын ачааны автомашин осолдсон гэсэн дуудлагыг 3 сарын 13-ны өдрийн 01:37  цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн .....  сумын чиглэлд иргэн Ж/37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан ..... загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй .....  зоогийн газрыг мөргөсөн бөгөөд тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
645372
4 эможи

keyboard_arrow_up