Гурван настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт долоо хоносон ч, УХААН ОРООГҮЙ БАЙНА

2023 оны 3 сарын 13

Гурван настай хүү  хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх шалтгаанаар гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн билээ. 

Тодруулбал, хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: “Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэв.

Тэгвэл хүү амьсгалын аппаратанд долоо дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байгааг тус эмнэлгээс тодрууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645355
0 эможи

keyboard_arrow_up