Барилгын хөгжлийн төв нь БНСУ-ын “БАРИЛГЫН ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ“-тэй хамтран ажиллана 

2023 оны 3 сарын 11

Arslan.mn

Барилгын хөгжлийн төв, БНСУ-ын KIST /Барилгын технологийн судалгааны төв/-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийг хоёр талаас Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын технологийн судалгааны төвийн ерөнхийлөгч Ким Хёнжүн нар гарын үсэг зурж баталгаажуулав. Тус санамж бичгийн хүрээнд Барилгын технологийн норм, дүрэм, стандартын талаар хамтрах, технологийн мэргэжилтнүүдийн чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт, дадлага солилцоо хийх, Технологийн хөгжүүлэлт Зүүн хойд азийн дэд бүтцийн хамтын ажиллагааны үндсэн суурь түшиц газрыг бий болгох чиглэлээр хамтран ажиллах юм.

Arslan.mn

Түүнчлэн хоёр тал хамтран олон улсын хэмжээнд семинар, форумыг зохион байгуулах зэрэг асуудлуудыг санамж бичигт тусгаж, харилцан санал солилцсон юм. Хэлэлцүүлгийн хүрээнд цаашид салбарын инженер техникийн ажилтнуудын харилцан туршлага солилцох, урт, богино хугацааны сургалтыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцлоо. KICT байгууллага нь 886 ажилтан, судалгааны 683 судлаачтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

БНСУ-ын барилгын технологийн салбарыг төлөөлөх, үндэсний ганц судалгааны байгууллага гэдгийг нь онцолж байна. Мөн барилгатай холбоотой технологийн бодлогыг судлан хөгжүүлж, БНСУ-ын барилга болон барилгын технологитой холбоотой нэгдсэн стандарт, баталгаажуулалттай холбоотой ажил үүргийг гүйцэтгэж, барилгын технологитой холбоотой мэргэжлийн их дээд сургууль төгсөгчдийн бакалавр зэргийн дараах сургалтыг зохион байгуулдаг юм байна. Мөн хөгжиж буй улсуудын барилгын технологийн ажиллах хүчийг сайжруулах хамтран ажиллах, хувийн хэвшлийн компаниудад дэмжлэх үзүүлж ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645337
0 эможи

keyboard_arrow_up