Энэ онд шинээр 10 байршилд нийтийн бие засах газар БАЙГУУЛНА

2023 оны 3 сарын 10

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо.

Тэрбээр өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр "Одоогоор нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай. 

Энэ жил шинээр 10 газарт нийтийн бие засах газар байгуулна. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх энэхүү ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн байгууламж дээрээ сурталчилгааны самбар байрлуулах, худалдаа үйлчилгээ явуулах боломжийг нээж байгаа" гэлээ.

Тогтмол үйлчилгээтэй нийтийн бие засах 19 газрын цагийн хуваарь:

  • Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
  • Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
  • Хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645330
0 эможи

зочин
2023-03-11 00:10
ок js25 наадахыг их сонирхоод бнлээ үнэн юм гэж бна уу
keyboard_arrow_up