Нөөцийн нэг килограмм үхрийн ястай махыг 10,700, хониныхыг 8,600 төгрөгөөр худалдана
2023 оны 3 сарын 10
Нөөцийн мах худалдан борлуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл өгөв.
"Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 ААН нийт 7,858 тонн махыг бэлтгэсэн байгаа. Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргана.
Нийслэлийн есөн дүүргийн 457 цэгээр нөөцийн махыг борлуулна.
Нөөцийн махны нэг килограммын үнэ:
- Үхрийн ястай мах 10,700 төгрөг
- Хонины ястай мах 8,600 төгрөг
- Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас 2,500-3,000 төгрөгөөр хямд зарна" хэмээн Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645327
0 эможи
ард
2023-03-10 13:41
ямар үнэтэй зардаг лалруудвэ зээлээр мах авч мөнгө угаадаг салбарууу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс