Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Аавтайгаа уулзах боломжоор хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна
Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж,эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдааныг энэ сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулаад буй юм. Товлосон хугацааны дагуу шүүх хурал болж байна.
Шүүх хуралдааны үеэр Д.Мөнх-Эрдэнэ "Аавтайгаа уулзах боломжоор хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цагдан хорих арга хэмжээг өөрчилж, батлах даалтад гаргаж өгнө үү" хэмээн хүслээ. Түүний аав хүнд мэс засалд орсон бөгөөд хүүтэйгээ уулзахаар шүүхийн гадаа ирсэн байгааг ч мөн хэлсэн юм.
Шүүгчид шийдвэрээ гаргахаар хурал түр завсарлалаа.









