Баяр тэмдэглээд буцаж явсан төрийн албаныхан осолдож, 53 настай эмэгтэй нас баржээ

2023 оны 3 сарын 10

Arslan.mn

Уржигдар буюу гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж явсан төрийн албан хаагч авто ослоор амиа алджээ. 

Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн ажилчид энэ сарын 7-ны өдөр хотоос гарч "Тоoрил хааны" амралтад баяр тэмдэглэсэн байна. Харин буцаж ирэх замдаа осолд оржээ.

"Hyundai Starex" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас жолооч болон зорчигчид болох 33-60 насны 5 иргэн гэмтэж, зорчигч 53 настай, эмэгтэй “О” амиа алджээ. 

Хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөх шалгах газарт шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч 50 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
645321
3 эможи

Иргэн
2023-03-12 00:58
Албан газар ажилчдаараа амралт зугаалга нэрэн дор хавтгай архидалтаа больчих арай арай л хөгшин залуугүй зарбараагаа алдаж бна а хэтэрхий их эрх чөлөө эрх мэрх ярсан дэндсэн
з
2023-03-10 13:57
бөөн авилгачид гэсэн юмуудаа
keyboard_arrow_up