3 настай хүүгийн эцгийг уурхайд ажиллаж байхад ээжийнх нь нууц амраг зодсон
Энэ сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гурван настай хүү гар болон нуруу нь хугарсан, толгойдоо цус хуралттай ГССҮТ-д эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, эхийнх нь хамтран амьдрагч 3 настай хүүгээ зодож гэмтээсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэж өгөөд зугтсан гэх эхний мэдээллийг өгсөн юм. Хүүгийн биед гэмтэл учруулаад зугтсан гэх этгээд олдоогүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эх нь хүүхдийг нь зодож байхад тухайн үед хамт байсан гэх бөгөөд цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага, мэдээлэл өгөөгүй байжээ. Мөн хүүгийн төрсөн эцэг нь уул уурхайн компанид ростерын ажил эрхэлдэг гэх бөгөөд хэрэг болох үеэр эх нь нөхрөөсөө нууцаар уулздаг байсан залуутайтай хамтдаа байжээ. Ийнхүү хамтдаа байхдаа хүүг нь ийн гэмтээсэн байж болзошгүйг эх сурвалж мэдээлэв.
Гурван настай хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хойд эцгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бол эхийг саатуулан шалгаж байна.









