СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автозамын гэрэлтүүлгийн багана мөргөжээ

2023 оны 3 сарын 10

Arslan.mn

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автозамын гэрэлтүүлгийн багана мөргөжээ.

Нийслэлийн Налайх дүүрэгт Буян Налайх худалдааны төвийн автозамын уулзвар суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны /2023.03.08/ өдрийн 06:36 цагт дүүргийн онцгой байдлын газар ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Приус-20” загварын суудлын автомашиныг жолоодож яваад автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
645312
3 эможи

х
2023-03-10 10:49
тэр чигтээ үхэж далд орохгүй яасын.хүн мөргөсөн бол яанаа
keyboard_arrow_up