Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР БОЛНО

2023 оны 3 сарын 10

Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж,эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдааныг энэ сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулаад буй юм. Товлосон хугацааны дагуу өнөөдөр шүүх хурал болно.

Ташрамд мэдээлэхэд Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзсэн.

Мөн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645311
0 эможи

Зочин
2023-03-10 11:03
Дэлхийд дээгүүр ордог Баян Монголын дээрээсээ тавд ордог Баянхонгор. аймаг нь хонгор, адуу нь хонгор, хүн нь хонгор, хүүхэн нь хонгор Баянхонгор гэж шүлэглсэн нь бий Одоо бол ядуу хонгор болсон бна лээ. Тарвага ниад, мал ниад, хүн ниад, хүнс ниад.
Зочин
2023-03-10 10:49
Хэрэг хийснээ мэдэж байсан болохоороо шал худлаа шудрага дүр эсгэж хашгирч гуугалаж явсан нөхөр юм байдаг шүү БАЯНХОНГОРЫНХОН эр эмгүй хамгийн адгийн муу санаатай муухай хүмүүс
keyboard_arrow_up