ЖДҮХС-гаас 1.5 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн даргын хэргийг шүүхээр ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

2023 оны 3 сарын 10

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцжээ.

Б.Баттүвшин нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, дээрх төсөлд 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нартай бүлэглэн уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв хэмээн Улсын дээд шүүхээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645307
0 эможи

ард
2023-03-10 14:12
нэгч гэсэн шудрага хууль сахиулагч шүүгчид манд
keyboard_arrow_up