СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай хүүхэд цэнэглэж байсан утсаа оролдож байгаад тогонд цохиулж, НАС БАРЖЭЭ
2023 оны 3 сарын 09
Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



645299
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс