Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилтийг АТГ-аас шалгажээ

2023 оны 3 сарын 09

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ. 

Өмнө нь уг тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас авсан $32,000- $77,800-ын зээлээ хаалгасан зэрэг асуудлууд хөндөгдөөд байсан юм. 

Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажилласан байна. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645296
0 эможи

АЛБАН тушаалын гэмт хэрэг байна
2023-03-09 15:56
Сангийн яамны ажилтан нар $32000 - $77800 долларын зээл аваад хаалгаж болдог юм уу? ТӨРийн санг хамгаалж, зөв зарцуулах үүрэгтэй яамны ажилтан дураараа дургисан байна.
keyboard_arrow_up