ТАНИЛЦ: БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх ЗААВАР

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл маргааш/2023.03.10/ 17:30 цагт дуусна.

ehalamj.mn цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зааврын дагуу бүртгүүлэхийг ХНХЯ-наас зөвлөлөө.

Бүртгүүлэх заавар:

зураг

зураг

зураг

зураг

зураг

Хэрэв ehalamj.mn сайтад нэвтрэх өөрийн цахим хаяг, нууц үгийг мартсан бол 77771220 тусгай дугаарт хандаж нэвтрэх эрхээ сэргээлгэх боломжтой.

Төлбөр төлөх хэсэгт гарч ирж буй гүйлгээний утга нь Q үсгээр эхэлсэн 11 оронтой тоо байхыг анхаарна уу.

Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэсээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.

Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортоор бүртгүүлж болно. Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй.

Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.

Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645286
0 эможи

keyboard_arrow_up