Генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн “эр зоригийн“ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2023 оны 3 сарын 09
Монгол Улсын ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга Бригадын генерал Г.Болор АНУ-ын Цагаан ордонд жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн (IWOC-Internatiol Women of Courage Award) шагналыг гуравдугаар сарын 8-ны өдөр гардан авлаа.
Шагналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар гардуулан өгчээ.
2023 оны IWOC шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан нийгмийн гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө ажиллаж буй “онцгой” гэсэн тодотголтой 11 эмэгтэйд олгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








645284
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс