УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Бейсенд холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх төрийн түшээд холбогдох хэрэг багтсан гэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний  хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй.

УИХ-ын гишүүнийг дээр дурдсан таван хүнээс хахууль авснаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэн Б.Рахатад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
645280
3 эможи

keyboard_arrow_up