ТАНИЛЦ: Мартын 8-нд зориулсан ҮЗВЭР, ТОГЛОЛТУУДЫН МЭДЭЭЛЭЛ

2023 оны 3 сарын 08

Arslan.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан олон үйл ажиллагаа  болно.

  • "Зохиолгүй амьдрал" зууны шилдэг инээдмийн жүжгийг "Х ТҮЦ" продакшны жүжигчид Монголын хүүхдийн ордонд өдөр бүр  19:00 цагаас толилуулж байна.
  • “Анна Каренина” жүжгийг Улсын драмын эрдмийн театрт өнөөдрөөс энэ сарын 12-ныг хүртэл тоглоно. Тасалбарын үнэ 30-80 мянган төгрөг. 
  • "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид СГЗ, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжгийг дахин найруулан тайзнаа дэлгэсэн. Энэ жүжгийг Соёлын төв өргөөнд өдөр бүр 19.00 цагаас толилуулна. Тасалбарын үнэ 25-60 мянган төгрөг. 
  • "Үзэсгэлэн болгогч..." Мартын 8-ны маргаангүй хитүүд нэгдсэн концерт өнөөдөр UB palacе концертын их танхимд 15:00, 19:00 цагуудаас тус тус болно.
  • "Миний ээж хөөрхөн" тоглолт маргааш 14.00, 19.00 цагуудад Улаанбаатар паласт болно. Тасалбарын үнэ 25-40 мянган төгрөг. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645261
0 эможи

keyboard_arrow_up