Хүүхэд халуурч, биен дээр нь тууралт гарвал цэцэрлэг сургуульд нь битгий явуулаарай

2023 оны 3 сарын 07

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Чинбаяр: 

2020, 2021 онтой харьцуулахад энэ онд салхин цэцгийн халдвар нэмэгдсэн. Гэхдээ энэ нь цар тахлын өмнөх үеийн өвчлөлийн босго үзүүлэлтийн түвшиндээ байгаа юм. Хэдийгээр босго үзүүлэлт даваагүй ч гэсэн өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас ард иргэд анхаарах хэрэгтэй. 

Хэрэв хүүхэд тань халуурч, биен дээр нь тууралт гарвал цэцэрлэг сургуульд нь битгий явуулаарай. Ингэснээр халдварт өвчнийг бусдад тархаахгүй. 

 

Салхин цэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмж:

Хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх эрсдэлтэй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, эмчид үзүүлж өвчний шалтгааныг тогтоох хэрэгтэй.

Салхин цэцэг юм уу, тууралтат халдварт өвчтэй байвал тухайн өвчний халдвартай байх хугацааны туршид хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй, гэртээ тусгаарлахыг зөвлөе. 

Салхин цэцгээр өвдсөн хүүхэдтэй хамт байсан өгүүлэмжийг эрүүл мэндийн байгууллага, сургууль цэцэрлэгтээ мэдэгдэх нь чухал. Ингэснээр салхин цэцэг болон амьсгалын замын халдварыг нэмж тархаахгүй, бусад хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645250
0 эможи

keyboard_arrow_up