“Хятадад зорчиж буй Монголын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа“ тул БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ
2023 оны 3 сарын 07
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт "БНХАУ-д зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдах тохиолдол гарч байгаа тул БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнд, учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3 жилээс 10 жилийн хугацаатай хорих ял шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645241
0 эможи
Зочин
2023-03-07 11:31
нүдний булайнууд хаа явсан газраа Монголын нэрийг баастайгаа хутгах юм даа :((
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс