СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 24 удаагийн үйлдлээр иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учруулжээ

2023 оны 3 сарын 07

Arslan.mn 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2022 оны 08 дугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч 25.000.000 төгрөгийг хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хориод байна.

Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон. Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулъя!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645235
0 эможи

keyboard_arrow_up