Л.Халтар, түүний эхнэр Ц.Ганзул нарыг прокурорын байгууллагаас шалгаж эхэлжээ

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг АТГ-аас шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдуулан төмөр замын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсний дотор ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа билээ.

Тэгвэл иргэн Ж.Энхбатын зүгээс эл хэрэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг холбоотой гэж шалгаж өгөх хүсэлтийг АТГ-д өнгөрөгч нэгдүгээр сард гаргасан байдаг. АТГ-аас эл хүсэлтийг шалгаж үзээд иргэн Ж.Энхбатын өргөдөл хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хэрэг бүртгэл нээн, прокурорын байгууллагад шилжүүлсэн гэжээ. 

Ингэхдээ Ц.Ганзул төмөр замаар ачуулах вагоны хуваарийг боловсруулж батлуулдаг хүн бөгөөд эл хуваарийн дагуу С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан гэсэн үг. Энэ утгаараа С.Батдөлийн тээврийн компаниудад давуу байдал бий болгож, их хэмжээний авлига авдаг гэх асуудал болон түүний гэрээс хураасан мөнгө нь УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзултай холбогдож буй юм.

Эх сурвалж: ubn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645223
1 эможи

keyboard_arrow_up