Өрсөлдөөн бий болж, олон нислэгтэй болсноор нислэгийн тасалбарын үнэ БУУРЧ БАЙНА

2023 оны 3 сарын 06

Нислэгийн тасалбарын үнийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар:

  • МИАТ ТӨХК Улаанбаатар-Бээжин чиглэлд 1.2 сая төгрөг.
  • Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК энэ чиглэлд 2.2 сая төгрөгөөр нисдэг болж 2 дахин буурсан.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж буурсан байна. 

Энэ байдлаар карго тээврээс гадна нислэгийн тасалбарын үнэ буурсан байна. 

Сайд С.Бямбацогт "Зам, тээврийн хөгжлийн агаарын тээврийн салбарын өрсөлдөөнийг дэмжиж, бодлогуудын хүрээнд хямд үнэтэй, ая тухтай, шууд нислэгүүдийг бий болгож, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан байна. Энэ хүрээнд өрсөлдөөн бий болж олон нислэгтэй болсноор нислэгийн тасалбарын үнэ буурч, үйлчилгээний чанар нэмэгдэнэ" гэлээ. 

Эдгээр хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улс жилдээ 3 сая зорчигч агаарын тээврээр тээвэрлэх боломжтой болно гэдгийг мөн онцолж байсан юм. 

Өнгөрсөн 2022 онд 500 орчим мянган зорчигч тээвэрлэж байсныг 2023 онд 1 сая 500 мянган болгох зорилт тавьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645220
0 эможи

Зочин
2023-03-06 21:36
Москва руу шууд нислэг хиймээр байх юм!
keyboard_arrow_up