Цагдаа нар шатаж буй гэрт байсан ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

2023 оны 3 сарын 06

Arslan.mnНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоончулуутын дугаар тоотод өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр айлын гэр шатаж байжээ. Энэ үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн алба хаагчид болох Цагдаагийн ахлагч О.Одбаяр, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг нар шатаж буй гэрээс иргэн "Н"-ыг гаргаж амийг нь аварчээ.

Цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар хэлтэстээ албан үүргээ гүйцэтгэж байсан ба ажлынх нь цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг хараад газар дээр нь очсон байна.



Алба хаагчдыг очих үед дуудлага мэдээлэл өгөөгүй байсан ба шатаж буй гэр дотор хүн байгааг мэдсэн даруйд яаралтай нэвтрэн орж иргэнийг аварчээ.

Хаврын хуурайшил ихтэй энэ үед иргэд ахуйн хэрэгцээндээ зориулалтын бус цахилгааны утас ашиглахгүй, ил утастай халаагч, плитка хэрэглэхгүй, цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх зэргээр галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645205
0 эможи

keyboard_arrow_up