Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахгүй байхыг УРИАЛЛАА

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахаа зогсоож асуудлыг хүндрүүлэлгүй үйл ажиллагааны чиглэлээ өөрчилөөч гэж эздэд нь уриаллаа.

Тодруулбал, СХД-ийн 1-р хорооллын арын дэн буудлуудын асуудлаар Өнөр бүсээс сонгогдсон төлөөлөгчдийн саналаар СХД-ийн ИТХ-аас ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт бүсээс сонгогдсон төлөөлөгчид, мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл ороод байна.

Ажлын хэсгийн анхны хурлыг зохион байгуулж ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж, дэлгэрэнгүй баримт, хяналт шалгалтын тайланг сонсож нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дэн буудлын эзэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дэн буудлуудын эзэд хувь иргэд бөгөөд ААН байхгүй, түрээслэж үйл ажиллагаа явуулдаг, архины зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг, "олон буудал" нэртэй тус газарт гэмт хэргийн дуудлага тасардаггүй талаар албаныхан мэдээлэл өгчээ. 

Сургуулийн орчин дахь олон жил бугшсан энэ асуудалд шийдэл олох болно. Иргэд, эцэг эхчүүд, сургуулийн хүүхдүүд та бүхэн гомдол, саналаа нээлттэй илэрхийлэхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645198
0 эможи

keyboard_arrow_up