Бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн гэх хэргийн талаар иргэн, прокурор хоёр тайлбар хийв

2023 оны 3 сарын 03

Arslan.mn

Иргэн Ч.Уранхолбоо “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалням "Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл.

Өөрийн төрсөн охин М-г түүний эцэг болох Э хүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн.

Тодруулбал, хүүхдийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан.  Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж 3 удаагийн шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.  

Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас болон Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн  байна" гэв.

Харин иргэн Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудсандаа "Охины ээж анх Архангай аймгийн эмнэлэгт яаралтай үзлэгт оруулж, охин хальс урагдалтай гарсан байдаг. Хэргийн хавтаст материал дотор тэр эмчийн дүгнэлттэй танилцаарай.

Энэ хэрэг шийдэгдэхгүй хоёр жил үргэлжилж байна.Энэ хугацаанд охин эдгэрч болно.Харин анхны эмчийн дүгнэлт хуучрах учиргүй. Бяцхан охин зүрх зүсэгдэм зүйлийг ярьдаг юм. Тэр өөрөө бүхнийг нотолж байгааг яагаад та бүхэн харгалзаж үзэхгүй байна вэ. Өөрөөр ямар нотлох баримт хүсээд байгаа юм бэ"гэж хариу тайлбар бичжээ.

Мөн иргэн Ч.Уранхолбоо болон хохирогч гэх хүүхдийн ээжтэй хамтран өнөөдөр энэ асуудлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645181
0 эможи

Батдорж
2023-03-03 15:34
Өөрөө эдгэдэг бол Онгоноо цоолуулсан бүх л эмэгтэйчүүд онгон болдог юм байгааздээ. Тэгээд ч 2-3 настай хүүхдийг нотлох баримтын хэмжээнд гэрч болгох ямар ч боломжгүй шүү.
keyboard_arrow_up