Шинэ нисэх-Хотын төв чиглэлд нийтийн тээврийн АВТОБУС ЯВУУЛНА

2023 оны 3 сарын 03

Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Нийслэлийн нийтийн тээврийн газар 224 шинэ автобусаар парк шинэчлэл хийж, 60 автобуснаас бусад нь үйлчилгээнд гарсан. 60 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна.

Шинийн нэгний өглөө Ч-75 буюу Нисэх-Архивын ерөнхий газрын чиглэлд шинэ маршрут нээсэн. Энхтайвны өргөн чөлөөгөөр богино эргэлтийн автобус явуулж байна.

Удахгүй Нисэхийн эцсээс III хороолол руу автобус явуулна.

Нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээг эрчимжүүлэн хийж байна. Өглөө автобус цэвэрхэн гардаг ч үйлчилгээнд яваад эхлэхээр хог хаягдал ихтэй, суудлын бүрээсийг хуулж, бариулыг хугалдаг. Иймээс иргэдэд шинэ автобусаа гамтай ашиглахыг уриалъя" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645175
1 эможи

keyboard_arrow_up