Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА
2023 оны 3 сарын 03
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +4...+6 градус дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +2...+4 градус дулаан байна.
- 05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645159
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс