Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулж, энэ сарын 10-нд товложээ

2023 оны 3 сарын 02

Arslan.mn

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сарын 10-ны 10:00 цагт товложээ.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн Банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан тул ийнхүү хойшлуулсан байна. 

Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645140
0 эможи

keyboard_arrow_up