ҮЙЛ ЯВДАЛ: С.Эрдэнэ УДШ-ийг татан буулгах ШААРДЛАГА ТАВИНА

2023 оны 3 сарын 02

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.30-12.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" болно. Утас: 7011-6065. 8804-7845.

09.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах уг дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.

11.00 цагт: НОБГ-т: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас:8615-0069.

11.00 цагт: АН-ын ээлжит "4/11 хэвлэлийн бага хурал"-аар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд оролцож Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулна. Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулна. Утас: 9100-0017.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645127
0 эможи

keyboard_arrow_up