“Ажил тасалсан, залхуу, хойрго“ гэх шалтгаанаар халагдсан иргэн ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

2023 оны 3 сарын 01

Иргэн Б сумын цэцэрлэгт галчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байжээ. Тэрээр 2021 оны наймдугаар сарын 16-25-ны өдрийн хооронд ажил тасалсан. Мөн байгууллагын удирдлагаас галлагааны ажил эхэлж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллах үүрэг даалгавар өгөхөд ажиллаагүй.

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ажиллах ёстой байсан боловч ажиллаагүй, хамт ажилладаг өөр ажилтантай тохиролцон ээлжээ сольж ажилласан, энэ талаар байгууллагынхаа удирдлагад мэдэгдээгүй байна.

Улмаар цэцэрлэгийн эрхлэгч тушаал гаргаж иргэн Б-г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан, ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг, залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Иргэн Б энэ шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд хандаж, цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б-ын 2021 оны 8 сард ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа ч ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон. 2021 оны 10 сарын 2-3-ны өдөр нь амралтын өдөр байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Гэвч Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б-ын ажил тасалсан зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Удаа дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Харин 2021 оны 10 дугаар сарын 2,3 амралтын өдөр хэдий ч байгууллагын халаалт эхлэхтэй холбогдуулан тус байгууллагын манаач, галч нарыг ажиллуулах шийдвэрийг удирдлагаас гаргасны дагуу бусад галч нар ажилласан. Гэтэл нэхэмжлэгч Б нь ажиллах хуваарьтай өдрөө ажиллаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Ээлжээ сольж ажиллах талаар удирдлагадаа мэдэгдээгүй нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удаа дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645119
0 эможи

VENKATA HOSPITAL
2023-03-02 06:44
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл эсвэл 447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938
BANK LOAN OFFER
2023-03-02 06:21
Ect банкууд хөнгөлөлттэй зээлийг өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашины зээл, орон сууцны зээлийг 2017 оны 1 сарын 16-ны өдөр олгож эхэллээ. Эдийн засгийн үр нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү. Зээлийн буцалтгүй тусламжийн хэмжээ 20,000 евро - 250,000 еврогоос дээш сонирхолтой хүмүүс цахим шуудангаар илгээнэ үү. Дансны ажилтан SUPPORT@ECTBANKS.COM эсвэл whatsapp: 19083092601 АНУ
keyboard_arrow_up