Цахим гадаад паспортын үнэ ₮77,500, ахин авахад ₮155,000 байна

2023 оны 3 сарын 01

Arslan.mn

"Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой" гээд төлбөрийн мэдээллийг УБЕГ-аас танилцууллаа.

Үнийн хувьд цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан үед ₮77,500, дахин авахад ₮155,000 бол гэмтээсэн, хаясан шалтгаанаар дахин авахад торгууль нь нэмэгдээд ₮210,000 төлөх юм байна. Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж ₮5,000 нэмэгдэнэ хэмээн мэдээллээ.

зураг

Цахим гадаад паспортыг нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалж болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645105
0 эможи

keyboard_arrow_up