ҮЙЛ ЯВДАЛ: Ардчилсан Намаас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулах талаар мэдээлнэ
Багшийн хөгжлийн ордонд
09:00 цагт “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд “Ирээдүйн төлөөх боловсрол” сэдвээр Тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй Европын орнуудын туршлагаас танилцуулна.
Төрийн ордонд
09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
УИХ-ын чуулганы танхимын үүдэнд
11:00 цагт УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг Шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлэл өгнө.
АТГ-ын үүдэнд
11:00 цагт Ардчилсан Намын зүгээс Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлнэ.
Чингис хаан музейд
11:40 цагт Монгол чулууны цуврал маркийн нээлт болно.
Хангарди ордны 14 давхарт
12:00 цагт 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлыг аж ахуйн нэгжүүдэд танилцуулна.
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд
14:00 цагт Монголын түүх, өв соёлыг түгээх, таниулах зорилгоор эрхлэн гаргаж буй “Соёлын Өртөө” сэтгүүлийн нээлт болно.









