10 аймгийн 23 суманд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас зудын нөхцөл бүрджээ

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын нийт нутгийн зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байгааг ЦУОШГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай,  Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт) нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Яруу, Түдэвтэй, Баянхонгорын Галуут, Архангайн Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Баян, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр (Гурванбаян), Цэнхэрмандал, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Хэрлэн, Булган Халхголд (Сүмбэр) зэрэг 13 аймгийн 41 суманд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.

"Зудтай байгаа сумдын малчин өрхүүдэд шаардлагатай зүйл их байна. Ялангуяа хүүхдийн дулаан хувцас, зам гаргах, эрүүл мэндийн тусламж хүргэх, өвс тэжээлийн хандив өгөх зэрэг юм. Иймд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хандив өргөхийг хүсэж байна. Шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр учирч болох эрсдэлийг бууруулах боломжтой. 

Зуд нь мал аж ахуйгаас гадна хүүхдүүдэд маш их нөлөөлдөг. Тиймээс хүүхдүүд анхаарлаас гадуур үлдэж болохгүй" хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645074
0 эможи

keyboard_arrow_up