ИРГЭНИЙ ПОСТ: “НОМИН“ супермаркет сүлжээ дэлгүүрт ХУЛГАНА ҮҮРЛЭЖ ЭЭ...

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Номин" супермаркет сүлжээ дэлгүүрт хулгана үүрлэсэн талаар цахим орчинд нэгэн иргэн мэдээлжээ. 

Тэрээр "Номин супермаркет Шагдарсүрэнгийн Баярсайханы сүлжээ дэлгүүр гэж сэжгийн газар байна аа. Хавар Чулуун-Овооны Номингоор үйлчлүүлж байтал баахан жоом. ЗБ дуудаад хэлтэл "Уучлаарай муучлаарай дахиж ийм алдаа гаргахгүй" гээд хоёр хүүхдэд маань бэлэг өгөөд тонголзож гүйгээд байхаар нь яршиг даа гээд өнгөрөөлөө. Хариуд нь дахиж үйлчлүүлээгүй. 

Тэгтэл дөнгөж сая Халдвартын Номин дотор хулганууд арзаганаж байна. "Хүүе ээ ямар заваарсан юм бэ, би танайхаас өдөр бүр хүнсээ цуглуулдаг, юу болж байнаа, одоо арга хэмжээ аваач ээ" гэсэн намайг нохой хуцсан чинээ ч тоож байгаа юм алга худалдагч, кассууд нь. Яанаа одоо яасан хэцүү хорвоо вэ, 90 хувь нь хүнс биз дээ Номин чинь. Би ч одоо дүүрч ээ дүүрч. Энэ хүүхдүүд шар өвчин тусвал тэгээд элэг дуусаа" хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
645068
3 эможи

Иргэн
2023-02-28 23:54
Үнэн бол арай дэндүү юмаа
keyboard_arrow_up