Хохирогч гэж “уйлж“ байсан О.Мөнхжин, Б.Гантиг нар 2 тэрбумаар хоёр хуулийн фирм, 10 өмгөөлөгч хөлслөөд шүүхэд нөлөөлж байна гэв үү

2023 оны 2 сарын 28

Arslan.mn

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэднийг койноор татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. Энэ сарын эхээр О.Мөнхжин болон хамаарал бүхий хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, улмаар  тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НЭГ САР цагдан хорихоор шийдвэрлэсэн.  

Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр, энэ хэрэгтэй холбоотойгоор О.Мөнхжин, Б.Гантиг нар 2 тэрбум гаруй төгрөгөөр 10 орчим өмгөөлөгч, хоёр ч хуулийн фирм хөлсөлжээ. 

Тэд иргэдээс 30 тэрбумыг төвлөрүүлж, хөлжсөн ч койн худалдан авсан иргэд өнөөдөр юу ч үгүй болж, эхнээсээ гудамжинд гарсан.  Гэтэл би л "хохирч байна, өлсгөлөн" зарлана гэж уйлж суусан О.Мөнхжин, түүний найз Б.Гантиг нар иргэдээс босгосон мөнгөнийхөө өчүүхэн хэсэг болох хоёр тэрбум төгрөгөөр өмгөөлөгч хөлслөн шүүгч, прокуроруудад нөлөөлөхийг оролдож эхэлсэн бололтой. 

Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
645066
6 эможи

Зочин
2023-02-28 23:42
Уйлж унжих нь гутмаар байсан. нэгэнт хийсэн л бол араа тооцоолсон л баймаар юм
Зочин
2023-02-28 14:45
Америкийн иргэн, америкт эзэмшсэн боловмролтой гоё залуус хэдэн муу монголоо хоослоод түрүүчээсээ гадаадруугаа зугатаасан. УИХ гишүүд намууд хууль хяналтынхан нь нийлээд томоохон нүүрсний хулгайг мафи байдлаар хийж хөгжлийн банк нэрээр гадаадын зээл бондын мөнгийг хувааж аваад цусалчихна, шинэ үеийн залуус арай өөр байж магад гэж бодож байтал иймэрхүү байдлаар иргэдийг хоослоод байгаар жирийн иргэд хэнд итгэх вэ орос боловсролтой улстөрчид барууны боловсролтой шинэ үеийнхэн ч адилхан байна_ харамсалтай. бузарууд
ЗАЙЛ
2023-02-28 11:35
ЗАЙЛ
keyboard_arrow_up