Бусдын гар утсыг дээрэмдэж, интернэт кодыг нь өөрчилж 18 сая төгрөгийг нь шилжүүлж авчээ

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Бусдын гар утсыг дээрэмдэж, интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө хулгайрсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны 2 эрэгтэй хүн гар утсыг нь маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18.500.000 төгрөгийг авсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, мөнгө хулгайрсан этгээдийг илрүүлжээ.

Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилсан байна.

Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645054
0 эможи

keyboard_arrow_up