Он гарснаас хойш 752 өрхөд 79.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, зээлийн олголт хэвийн үргэлжилж буйг албаныхан онцолсон бөгөөд он гарснаас хойш нийт 752 зээлдэгчид 79.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноо мэдэгдэв. 

Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монголбанк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлсэн байна. 

Мөн "Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавраар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болжээ.

Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж хэлэлцүүлгээс нийт 10,400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэсэн байна. 

Цаашлаад Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, Эдийн Засгийн Үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын Элчин Сайдын Яам, КОЙКА, Сангийн яам зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645050
0 эможи

BAT
2023-03-03 12:11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up