ТАНИЛЦ : Гуравдугаар сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.

  • Гуравдугаар сарын 4-ний 12:00 цагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

  • Гуравдугаар сарын 5-ны 14:00 цагт Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан

  • Гуравдугаар сарын 10-ны 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

  • Гуравдугаар сарын 11-ний 12:00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

  • Гуравдугаар сарын 12-ны 12:00 цагт Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

  • Гуравдугаар сарын 18-ны 12:00 цагт Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

  • Гуравдугаар сарын 19-ний 12:00 цагт Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645047
1 эможи

keyboard_arrow_up