“ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ НЬ“ төслийн сургалт зохион байгуулагдлаа
2023 оны 2 сарын 27
Японы Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа нэгжүүдийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, эргүүлийн офицер, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн илрүүлэх, тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, жендерт суурилсан хүчирхийлэл, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ, хохирогч даван туулагч сэдвээр модуль сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалтаар жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хэрхэн туслах, хэрхэн харилцах, мөрдөн шалгах ажиллагаанд юуг анхаарах, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээг хэрхэн үзүүлэх зэрэг хичээлийг орж, алба хаагчид батламж гардан авсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









645040
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс