ЦЕГ: 40 настай эмэгтэйг боож, автомашин дээрэмдэн зугтсан эрэгтэйг олж тогтоон шалгаж байна

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг Орхон аймгийн Баян-Өндөр суманд гарчээ.

Хэргийн талаар тодруулбал, энэ сарын 25-ны 01:45 цагт цагдаагийн байгууллагад “Баян-Өндөр суманд байрлах Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад намайг боож унагаан машинаас буулгаад миний Тоёота Акуа автомашиныг дээрэмдсэн” гэх дуудлага ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй "Т"-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгаж байгаа аж. 

Иймд такси үйлчилгээнд явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645037
0 эможи

keyboard_arrow_up